УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ



НОМ ГАРЫН АВЛАГА ЗӨВЛӨМЖ

 

Холбоос



       

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр:
Энэ 7 хоног:
Энэ сард:
Нийт хандалт:
502
502
10751
565763

Таны IP: 54.162.121.80

...

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

Аймгийн Боловсролын газрын орон тоо

үйл ажиллагааны   зорилт, чиг үүрэг, журмыг батлах тухай

 

          Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.5“а”, Төсвийн хуулийн 65.1.8 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоол, БШУ-ны сайдын 2013 оны А-315 дугаар тушаалыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Аймгийн Боловсролын газрын орон тоо, үйл ажиллагааны зорилт чиг үүргийг  1 дүгээр хавсралтаар, журмыг  2-дугаар хавсралтаар  тус тус баталсугай.

 

2. Батлагдсан орон тоо, үйл ажиллагааны чиг үүрэгтэй нийцүүлэн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж  хүний нөөцөө бүрдүүлж ажиллахыг Аймгийн Боловсролын газрын дарга /Н.Баатар-Очир/-т даалгасугай.

 

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны А-149 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Аймгийн ЗДТГ-ын дарга /Г.Төмөрбаатар/-т даалгасугай.

 

 

 

 

                    ДАРГА                 А.ЭРДЭНЭБААТАР

 

 

 

                                                                                                  Аймгийн Засаг даргын 20.....  оны

                                                                                             ......... дугаар захирамжийн...........дүгээр

                                                                                                                        хавсралт      

 

АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН  ОРОН ТОО,

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ

 

 

          Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.       Оршил

Аймгийн Засаг дарга, түүний  хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлж төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг хангах, үр дүнд үнэлгээ өгөх асуудлыг хамарсан үйл ажиллагааны үндэслэлийг тодорхойлоход оршино.

 

1.2.       Зорилго

Боловсролын байгууллагууд, багш суралцагчдын хөгжлийн хэрэгцээг дэмжиж чадахуйц бүтэцтэй, санхүүгийн болон хүний чадварлаг нөөцтэй,мэргэжил арга зүй, төрийн захиргааны хосолмол чиг үүрэг бүхий байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлэх.

 

1.3.       Боловсролын газрын зохион байгуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин

·        Монгол улсын үндсэн хууль

·        Боловсролын тухай хууль

·        СӨБ-ын тухай хууль

·        Бага, дунд, дээд боловсролын тухай хууль

·        Төсвийн тухай хууль

·        Төрийн албаны тухай хууль

·        Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого

·        БСШУЯ-ны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөр

·        “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр

·        Бусад бичиг баримтууд

 

1.4.       Боловсролын газрын чиг үүрэг

Боловсролын газар нь төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засаг даргад мэргэжлийн чиглэлээр үйлчилж боловсролын талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй.

 

Боловсролын газрын үйл ажиллагааны зорилго, зорилт нь түүний бүтэц чиг үүргийн үндэс болно.

 

АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

 

ХҮНИЙ ХӨГЖИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ТҮЛХЭЦ ҮЗҮҮЛЖ  ЧАДАХУЙЦ, БОЛОВСРОЛЫН 

ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛСЭН ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАГЧ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ 

БАЙГУУЛЛАГА БОЛОХ.