УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ



НОМ ГАРЫН АВЛАГА ЗӨВЛӨМЖ

 

Холбоос



       

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр:
Энэ 7 хоног:
Энэ сард:
Нийт хандалт:
223
1082
13665
511764

Таны IP: 23.22.240.119

....

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТУУД:

1.1.1. Боловсролын талаарх бодлого, хууль тогтоомжийг сурталчлан, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд хяналт шинжилгээ хийх  ажлыг чанаржуулах.

1.1.2. Сургалтын менежментийг боловсронгуй болгон нэгж хичээлийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх.

1.1.3. Багшийн хөгжлийг дэмжин мэргэжил арга зүйн удирдлагаар тасралтгүй хангаж, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг өргөжүүлж, судалгаа шинжилгээ хийх ажлыг нэмэгдүүлэх.

1.1.4. Аймгийн боловсролын байгууллагын оновчтой бүтэц, байршлыг тогтоон үйл ажиллагааны уялдааг сайжруулан захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагыг оновчтой хослуулж ажиллах.

1.1.5. Боловсролын байгууллагыг мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчнээр хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, боловсон хүчний нөөцийг шударга, ил тод оновчтой бүрдүүлэх.

1.1.6. Авъяастай сурагчдыг төрөлжүүлэн хөгжүүлэхийг дэмжихийн зэрэгцээ массын сургалтанд ахиц гаргаж тэдний төлөвшил, хөгжилд үзүүлэх нөлөөллийн үйлчилгээг тасралтгүй нэмэгдүүлэх.

1.1.7. Боловсролын байгууллагын төлөвлөлт санхүүгийн удирдлага зохицуулалтыг сайжруулж, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлийг хэрэгжүүлэх.

1.1.8. Нягтлан бодох бүртгэлийн удирдлагын сүлжээ арга зүйг боловсронгуй болгож төсвийн гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн санхүүгийн уялдаа холбоог хангаж ажиллах.

1.1.9. Мэдээлэл харилцааны технологийг өргөжүүлж удирдлагын мэдээллийн сүлжээг сайжруулан, боловсролын байгууллагуудын интернэтийн орчинд дахь үйлчилгээг өргөжүүлэх.

1.1.10. Бүс тойргийн сургуулиудын хамтын ажиллагааг жигд сайжруулж, бүс дэх менежменийн багийг хөгжүүлэн, бүс дундын үйлчилгээтэй зөвлөх сургууль, багш нарыг ажиллуулах.

1.1.11. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг өргөжүүлж, сургууль завсардалтыг бууруулан, иргэдийн бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох болон амьдрахуйн ухааны сургалтыг хөгжүүлэх.

1.1.12. Боловсролын байгууллагыг ном, сурах бичиг, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, компьютер, кабинет, лабораториор хангах ажлыг оновчтой төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулах.

 

Дээрх үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг Боловсролын газрын нэгжүүдийн чиг үүрэг, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтонд тусган хэрэгжүүлнэ.

АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР