УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ



НОМ ГАРЫН АВЛАГА ЗӨВЛӨМЖ

 

Холбоос



       

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр:
Энэ 7 хоног:
Энэ сард:
Нийт хандалт:
214
1073
13656
511755

Таны IP: 23.22.240.119

......

Боловсролын газрын зорилго, зорилтууд, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүтэц зохион байгуулалт, орон тоог үндэслэн нэгжүүдийн чиг үүргийг доорх байдлаар тодорхойлж байна.

3.2.1 Стратеги, бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж

·        Боловсролын тухай бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах

·        Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, гүйцэтгэлийн тайлагнах

·        Аймгийн боловсролын хөгжлийг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үр дүнд үнэлгээ өгөх

·        Боловсролын салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргэх

·        Боловсон хүчний хэрэгцээг тооцох, төлөвлөх, бэлтгэх, мэргэжлийг дээшлүүлэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

·        Аймгийн Засаг дарга болон Төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд заасан бүтээгдэхүүн, түүний шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтийг боловсролын байгууллагуудаар хангуулах, үр дүнг тооцох, үнэлгээ дүгнэлт гаргах,                    шаардлагатай арга хэмжээг төлөвлөх

·        Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасахсунгах, эсэх асуудлыг шийдвэрлэх

·        Сургууль завсардалтыг бууруулах ажлыг зохион байгуулах, бүх нийтэд бичиг үсгийн боловсрол олгох, иргэдийн тасралтгүй суралцах боломжийг нэмэгдүүлэх

·        Статистик мэдээ, мэдээллийг нэгтгэх, боловсруулах дүн шинжилгээ хийх

·        Боловсролын гэрчилгээ үнэмлэх захиалах улсын  болон элсэлтийн шалгалтыг зохион байгуулах

3.2.2. Мэргэжил арга зүйн нэгж

·        Боловсролын стандарт, үндэсний киррикюлим, сургалтын төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллага хүмүүст, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ хийх

·        Багш, боловсролын ажилтнуудын дунд бага хурал, сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал, олимпиад, уралдаан, тэмцээн зохион байгуулах

·        Багш, ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг төлөвлөж, зохион байгуулах, зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг үзүүлэх

·        Стандартын хэрэгжилт, багшийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх

·        Хүүхдийн төлөвшил хөгжлийг хангахад чиглэсэн ажлуудыг санаачлах, зохион байгуулах, олон нийтийг оролцуулах

·        Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц өөрчлөлтийг сургалтын явцад үнэлэх, анги дэвших, сургууль төгсөхөд нь үнэлсэн хөндлөнгийн үнэлгээнд анализ хийж ажиллах

·        Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи шингэсэн  тэргүүн туршлагын сан бүрдүүлэх, ашиглах, түгээн дэлгэрүүлэх

3.3. Төсөв, санхүү үйлчилгээний нэгж

·        Боловсролын хөгжлийн төсвийн төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах

·        Боловсролын байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангах ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түгээх

·        Багцын төсвийн гүйцэтгэлийг гаргаж, тайлагнах, хяналт тавих

·        Багцын төсвийн нягтлан бодогчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

·        Санхүү, мөнгөний удирдлагыг сайжруулж үр ашгийг дээшлүүлэх

·        Гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн эдийн засгийн нэгдсэн удирдлага уялдаа холбоог сайжруулах

·        Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажлыг оновчтой төлөвлөн, зохион байгуулж, ажиллагсдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх

·        Өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтыг сайжруулах

 

3.4. Аймгийн Боловсролын газар нь мэргэжил арга зүйн зөвлөлтэй байна.

Мэргэжил арга зүйн зөвлөлийг Боловсролын газрын дарга удирдаж, шийдвэр гаргаж ажиллана.

·        Мэргэжил арга зүйн зөвлөлөөр боловсролын бодлогын хэрэгжилтийг хангуулах, үр дүнд хяналт үнэлгээ хийх, дүгнэж тайлагнах болон багш, суралцагчдын хөгжлийн асуудал, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартын хэрэгжилт, элсэлт, төгсөлт, багшийг алдаршуулах шагнах зэрэг бодлогын хэрэгжилтийг  зохицуулахтай холбогдсон асуудлуудыг хэлэлцэж ажиллана.

 

3.5. Аймгийн Боловсролын газар нь дэргэдээ арга зүйн зөвлөлүүдтэй байж болно.

3.5.1. Арга зүйн зөвлөл

·        Боловсролын газрын дэргэдэх арга зүйн зөвлөлд мэргэжлийн төрөлжсөн хичээл бүрээр шилдэг багш нарын баг, сайн туршлага, арга технологийн санд бүтээл нь орсон зөвлөх багш нарын баг ажиллана. Эдгээр багш нар нь мэргэжлийн зэрэгтэй байна.

·        Мэргэжлийн багш нарын баг нь хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгох, төрөлжүүлж хөгжүүлэх  хичээлийн судалгаа хийх зэрэг арга зүйг боловсруулж хэлэлцэх, олимпиад хамтран зохион байгуулах, өөрийн үнэлгээ хийх  зэрэг асуудлаар хамтран ажиллана.

·        Сургуулийн болон бүс тойргийн сургуулийн багш нарт сургалтын технологийн шинэчлэл, дэвшилтэд арга зүйн асуудлаар зөвлөн туслах, зөвлөгөө өгөх ажлыг хамтран зохион байгуулна

·        Арга технологийн санд бүтээл нь орсон зөвлөх багш нарын баг нь ЕБС, цэцэрлэгт урилгаар ажиллах, тэргүүн туршлагын сан бүрдүүлж түгээн дэлгэрүүлэх замаар багшийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллана

·        Менежментийн баг нь боловсролын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хүний нөөцийг бүрдүүлэх, тэдний  хөгжлийг хангах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг бодлого, хэтийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллана

 

     АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР