УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ



НОМ ГАРЫН АВЛАГА ЗӨВЛӨМЖ

 

Холбоос



       

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр:
Энэ 7 хоног:
Энэ сард:
Нийт хандалт:
521
521
10770
565782

Таны IP: 54.162.121.80

Энэ жилийн ЕШ-ын онцлог болох монгол хэл бичгийн шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?

Асуулт:

Энэ жилийн ЕШ-ын онцлог болох монгол хэл бичгийн шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?



Хариулт:

Монгол хэл бичгийн шалгалт нь журмын дагуу Монгол хэл – Уран зохиолын хичээлийн бага, дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилгоор зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл тухайн шалгуулагчийн ерөнхий шалгалтын дүн оноонд нөлөөлөхгүй гэж ойлгоно. Мөн энэхүү монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн тохиолдолд бусад хичээлийн ерөнхий шалгалтыг өгөх эрхтэй болно гэдгийг маш сайн анхаараарай. МХБШ-ын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл-уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд нийцсэн байхаас гадна монгол бичгийн унших чадварыг сорьсон байж болох ба тест даалгаврын олон хэлбэрийг ашиглаж боловсруулагдана. МХБШ-ын жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад байршуулж нийтэд хүргэх тул нийт суралцагч, багш нар татаж авч ашиглах боломжтой байна. Шалгалтын материал нь 2 хэсэгтэй байх бөгөөд 1 дүгээр хэсэг нь олон хариултаас сонгох хэлбэрийн, 2 дугаар хэсэг нь задгай хэлбэрийн /эх зохиох, богино хариултаар нөхөх гэх мэт/ даалгавруудаас бүрдэнэ. Шалгалтын гүйцэтгэх хугацаа 100 минут байна.